Хүүхдийн дууны уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

Хүүхдийн дууны уралдаан зарлав

 

“Маамуу нааш ир” дууг мэдэхгүй монгол хүн үгүй. Эгшиглэсэн цагаасаа өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй энэхүү мөнхийн бүтээлийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсан бүтээсэн байдаг. Тэгвэл хүүхдийн дууг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Соёл урлагийн газраас Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг зарлажээ. 

Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилготой дээрх наадмыг хоёр төрлөөр зарласан байна. Тодруулбал, дан найрал дуу, хөгжимтэй найрал дуу гэсэн хоёр төрлөөр бүтээлийг хүлээн авахаар болжээ. Ингэхдээ ирэх есдүгээр сар хүртэл бүтээлийг хүлээн авах юм байна. Шалгарсан бүтээлийг, нэгдүгээр байр эзэлсэн уран бүтээлчийг 1.5 сая, хоёрдугаар байр 1 сая, гуравдугаар байр 500 мянга, тусгай байрыг 250 мянган төгрөгөөр тус бүр шагнах ажээ.

Г.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж