Йинглак Чинават цэргийнхний зөвшөөрлөөр улсаасаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

Йинглак Чинават цэргийнхний зөвшөөрлөөр улсаасаа гарлаа

Фото:  AP Photo/Sakchai Lalit

 

 Таиландын экс-ерөнхий сайд  Йинглак Чинават цэргийнхний зөвшөөрөл авч Европоор аялахаар вант улсаа орхин гарав. Тавдугаар сарын 22-нд засаг авсан Энх тайван, эмх журам сахиулах үндэсний зөвлөл энэ тухай мэдээлсэн байна.

 

Үндэсний зөвлөлийн хэвлэлийн албаны  орлогч дарга Винтай Сувари хэлснээр, Йинглак Чинават  өнгөрсөн бямба гаригт Тайландыг орхин гарчээ. Тэрээр эрх баригч цэргийн хунтынхантай зөвшилцсөнөөр  Европоор 20 хоног аялах болсон байна.

 

Том ах Таксин Чинаватынхаа 65 насны ойг тэмдэглэхэд оролцохоор түүнийг явсан гэж Тайландын хэвлэлээр бичжээ.  Долдугаар сарын 26-нд Таксин Чинават 65 нас хүрэх аж.  Ойн баяраа тэр Парист хийнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж