“Forbes Mongolia” хүчирхэг 25 эмэгтэйг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

“Forbes Mongolia” хүчирхэг 25 эмэгтэйг танилцуулна

Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэгэн шинэ хуудас нэмж буй “Forbes Mongolia” сэтгүүл энэ оны тавдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлж, одоо уншигчдынхаа гар дээр дөрөв дэх дугаараа өргөн барихаар ажиллаж байна. Сэтгүүлийн наймдугаар сарын дугаар “Хүчирхэг эмэгтэйчүүд” гэсэн сэдвийн дор тусгай дугаар болон гарч байгааг дуулгахад таатай байна.

Энэ дугаарт Angela Merkel, Melinda Gates, Hillary Clinton, Michelle Obama, Sheryl Sandberg нарын дэлхийн хүчирхэг 100 эмэгтэй, Азийн 50 шилдэг бизнес эмэгтэйн жагсаалтыг нийтэлж байгаа юм. Мөн Facebook-ийн гүйцэтгэх захирал, тэрбумтан эмэгтэй Шэйрэл Сандбергийн эмэгтэйчүүдийн манлайллын тухай “Lean In” буюу “Өөдөө Тэмүүл” гэсэн бестселлэр номын орчуулгын багтай хамтран “Forbes Mongolia“ Монголын амжилттай яваа 25 бизнес эмэгтэйг анх удаа танилцуулах гэж байна. Сэтгүүлийн нүүр хавтсан дээр ч анх удаа монгол эмэгтэйн зураг гарах болно. 

Шилдэг залуу эмэгтэйд нэр дэвшүүлэх саналаа болон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл enkhjargal@forbesmongolia.mn гэсэн е-мэйл хаягаар хандаарай.   

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж