Улаанбаатар хотын хэмжээнд дулааны шугам дээр хашаа хатган байшин барьж амьдарч байгаа өрх 8000 орчим бий гэсэн судалгаа байдаг аж. Гэвч өрхүүдийг чөлөөлөх арга хэмжээг огт авалгүй ирсэн байна. Харин ойрмогхоноос хотын удирдлагуудын зүгээс дээрх айлуудыг албадан чөлөөлөх шийдвэрийг гаргаж мэдэшгүй аж.
Дулааны шугамд гэмтэл гарч засвар үйлчилгээ хийх шаардлагатай болоход иргэдэд хүндрэл учирдаг төдийгүй түүнийг засварлах компанийн ажилчдад ч хүндрэл үүсгэдэг байна. Нөгөө талдаа айл өрхүүдийн хувьд ч эрсдэлтэй аж. Тиймээс дулааны шугам сүлжээ байрладаг газруудыг Улаанбаатар дулааны сүлжээ ХХК-д өмчлүүлэх асуудал сөхөгдөх юм байна.
Г.НАРАН