Цэцийн байр тусгай хамгаалалттай газар байдаг

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Цэцийн байр тусгай хамгаалалттай газар байдаг

Цэцийн байр тусгай хамгаалалттай газар байдаг

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор Зарим байгалийн цогцолбор газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-н тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Энэ хуулийн төслийн агуулга нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэст орсон хэдий ч иргэд нэгэнт суурьшчихсан эдэлбэр цөөн хэдэн газар байдгаас Хатгал тосгон, Ханх сум, Хэнтийн гэсэн гурван сумын газрыг тусгай хамгаалалттай газрын хилийн заагт өөрчлөлт оруулах замаар гаргах тухай байсан юм. Ингэснээр 2200 гаруй өрхийн газраа өмчлөх асуудал шийдэгдэх юм. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ.

Тусгай хамгаалалттай газрын удирдлагууд хүрэлцэн ирсэн энэ хурлаар гишүүд хэлэлцэх асуудлаас гадна тусгай хэрэгцээний газар хууль бусаар барилга барьж байгаа явдлыг шүүмжилж, яагаад хариуцлага тооцож чадахгүй байгаа талаар асуулаа. Үүнд Зайсангийн тусгай хамгаалалтын газарт баригдсан газрууд хэрээс хэтэрсэн тухай, зориулалтын бусаар ашиглагдаж байгаа талаар голлон яригдлаа.

Зайсанд газар эзэмших зөвшөөрлийг зөвхөн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилготой байгууллага, компаниудад олгох үндэслэлтэй байдаг байна.

Гэтэл компаниуд энэхүү зөвшөөрлийн дагуу ашигладаггүй бөгөөд бусдад өндөр үнээр дамлан худалдаалдаг байна.  Энэхүү хамгаалалттай бүсэд Үндсэн хуулийн цэцийн байр хүртэл багтаж байгаа талаар байнгын хороон дээр яригдлаа. Хууль хэрэгжихгүй байгаа талаар гишүүд шүүмжлэхдээ “Аль эсвэл Үндсэн хуулийн цэц маань аялал жуулчлалын байгууллага болчихсон хэрэг үү, хувийнхан төрийн байгууллагатай барьцаж байна, ингэхээр дуртай газраа суугаад өмнөөс “салаавч” өгнө шүү дээ, яагаад Төрийн тусгай хамгаалалттай газрынхан хууль хэрэгжүүлж чадахгүй байгаа юм бэ, Төрийн төмөр нүүр хаана байгаа юм бэ” гэв.

Асуудал Цэцийн байраар ч зогсохгүй бөгөөд Зайсангийн бүсэд Дээд шүүх, Худалдаа аж үйлдвэрийн танхимын байр баригдах юм гэнэ.

Зайсанд хууль бусаар газар олгож байгаа энэхүү асуудлыг сайдын зөвлөлийн хурлаар оруулан хууль зүйн яаманд оруулахаар болсон байгаа талаар Байнгын хороон дээр яригдлаа.

Б.ЭНХМАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж