Шилдэг сүмочдын халз барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

Шилдэг сүмочдын халз барилдаан болно

 

Америкийн сүмо бөхийн холбооноос дэлхийн шилдэг арван тамирчдын дунд халз барилдааныг зохион байгуулах гэж байна. Шилдэг тамирчид оролцсон "All star sumo" тэмцээн маргааш буюу долдугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болно.

Халз тэмцээнд Японоос дөрөв, Монгол Улсаас хоёр, ОХУ, Египет, Польш болон АНУ-аас тус бүр нэг сүмоч оролцоно. Монгол Улсаас дэлхийн сонирхогчдын хошой аварга У.Бямбадорж, мэргэжлийн сүмогийн Маэгаширагийн 8 хүртэл дэвшиж явсан Э.Санчирболд нар оролцох юм.

Шилдэг арван тамирчин тойргийн журмаар барилдаж, ялагчийг тодруулна. 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж