Гахай хорогдсон байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

Гахай хорогдсон байж болзошгүй

Дархан-Уул аймгийн Дархан суманд замын нүхэн гүүрний доор хоёр гахай үхсэн байна гэх мэдээлэл өчигдөр 20.40 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. 

Мэдээллийн мөрөөр аймгийн ОБГ, Цагдаагийн газар, Дархан сумын Онцгой байдлын орон тооны бус штаб, малын эмч нарын бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж,  шинжилгээнд дээж аван Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид хүргүүлсэн байна.
Мөн сэг зэмийг хогийн цэг дээр булж устган 28 хувийн хлорын шохойгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Гахай хорогдсон нь ямар нэг халдварт өвчин авснаас болсон байж болзошгүй аж. Шинжилгээний дүн эцэслэн гарахад тодорхой болох аж.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж