Үндэсний шинэ нам мэдэгдэл хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Үндэсний шинэ нам мэдэгдэл хүргүүлжээ

Үндэсний шинэ намын дэд дарга Н.Батцэрэг, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянга нар мэдээлэл хийлээ. Тус намаас УИХ, Засгийн газарт хандан мэдэгдэл хүргүүлж байгаа аж. Уг мэдэгдэлдээ 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын нэгний үймээний үеэр буудуулсан таван хүний амь, хилс хэргээр жирийн хүмүүсийг цагдан хорьсон хууль бус үйл ажиллагааны талаар тодорхой дүгнэлт хийх, хариуцлага тооцох хэрэгтэй байгааг дурьджээ. Мөн тэд Тавантолгойн асуудлыг 2012 оны сонгуулиас өмнө шийдэхээр яаран хэлэлцэж байгаа хэмээн дүгнэж байгаагаа хэлээд, хууль эрх зүйн зохицуулалтаа цэгцэлж байж, баялгийг эргэлтэд оруулах, ашиглах асуудлаа хэлэлцэх хэрэгтэй  гэсэн байр суурь илэрхийлэв.

Д.ДОЛГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж