Алт тушаалт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

Алт олборлогч компаниуд энэ оны эхний зургаан сард дөрвөн тонн гаруй алтыг төв банкинд тушаажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нэг тонн 600 кг буюу 65.4 хувиар илүү үзүүлэлт юм байна. Алтанд ногдуулдаг рояльти татварыг 2.5 болгон бууруулснаар  алт тушаалт багагүй нэмэгдэж байгаа. Алт олборлогчдын тушаасан дөрвөн тонн гаруй алт нь ойролцоогоор 187 орчим сая ам.доллараар Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлсэн байна.

2013 онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ зургаан тонн гаруй байжээ.Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны мэдээллээр энэ онд 10 тонн алтыг Монголбанкинд тушаах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ төлөвлөгөөг бүрэн биелүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж