Монголын Хөрөнгийн Бирж нь Ази, номхон далайн орны хөрөнгийн биржүүдийн холбооны үндсэн гишүүнийхээ эрхийг сунгуулжээ. Тус холбоонд МХБ 2007 онд элсч байсан аж. Австрали, Япон, Хонконг, БНСУ зэрэг Ази, номхон далайн 19 орны хөрөнгийн биржүүдийг эгнээндээ нэгтгэсэн дээрх холбоо нь бүс нутгийн хэмжээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд голлож ажилладаг байна.
Онцлоход, МХБ нь 2010 оноос олон улсын стандартын Millennium IT системийг бүрэн нэвтрүүлж, энэ оноос хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг олон улсын стандартад нийцүүлсэн юм байна.
Г.НАРАН