Асашёорюү Хужиртын наадамд зодоглолоо

Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

Асашёорюү Хужиртын наадамд зодоглолоо

Энэ жил Монгол Улсын хэмжээнд 118 сумын тэгш ой тохиож байгаа юм. Зарим сумдын хувьд ойн баяраа үндэсний их баяр наадмын өмнө тэмдэглэсэн бол цөөнгүй сум наадмын дараа тэгш ойгоо тэмдэглэж байна.

Тухайлбал өнөөдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Баянгол, Богд, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Төгрөг, Тарагт, Хужирт, Гучин-Ус зэрэг сумдын түүхт 90 жилийн ойн баяр наадам эхэлж байгаа бол Төв аймгийн Сэргэлэн, Баян, Баянцагаан сумынхан мөн 90 жилийн ойн наадмаа тэмдэглэж байна.

Хамгийн сонирхолтой нь дээрх нутагт төрж өссөн алдарт аваргууд нутгийн зон олондоо хүндэтгэл илэрхийлэн, их ойдоо зодоглож байна. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж гэхэд өмнө ярьж байсанчлан Хужирт сумынхаа 90 жилийн ойд зодоглож байгаа бол дархан аварга А.Сүхбат Сэргэлэн сумынхаа их ойд мөн гарч барилджээ.


Б.ЭНХ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж