“Боинг-777” онгоцыг сөнөөсөн байж болзошгүй-2

Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

“Боинг-777” онгоцыг сөнөөсөн байж болзошгүй-2

Долдугаар сарын 17-ны орой Оросын хилээс холгүй, Украины нутагт Малайзийн агаарын тээврийн шугамын Амстердамаас Куала-Лампурын чиглэлд нисч байсан “Боинг” онгоц осолдсон талаарх мэдээллийг гадаадын хэвлэлүүд тасралтгүй хүргэсээр байна. Тэрхүү мэдээллээр онгоцонд зорчиж явсан 283 зорчигч, багийн 15 гишүүн бүгд амь үрэгджээ. Зорчигчдын 100 орчим хүн нь Австралийн Мельбурн хотноо болох ДОХ-ын эсрэг олон улсын бага хуралд оролцохоор явж байжээ. Үйл явдлын тойм мэдээллийг хүргэе.

 

22:24 /Орон нутгийн цагаар/

Украины хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг агаарын хөлгийг Оросын Агаараас хамгаалах хүчнийхэн сөнөөсөн гэж мэдээлж эхэллээ.

22:22

Украинд онгоцны ослыг мөрдөн байцаах Засгийн газрын комисс байгуулагдав.

22:12

Донецкийн  эрх баригчид гэмт хэргийн ул мөрөө устгахын тулд ослын газрыг Украины хүчнийхэн пуужингаар буудаж магадгүй хэмээн болгоомжилж байна гэж “Русская весна” босогчдын агентлаг мэдээлэв.

22:08

Ослын өмнөхөн гэрч нар тэнгэрт байлдааны онгоц явахыг харсан байсан гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

22:05

Украины Дотоод хэргийн яамны зөвлөх Торез хотод  авсан гэх Зенитийн пуужингийн “Бук” цогцолборын гэрэл зургийг нийтлүүлжээ.

Ослын газарт. Фото: Dominique Faget / AFP

 

22:01

Онгоц унасан газраас зуу гаруй хүний цогцос олов.

21:59

Украины Дотоод яамны сайдын зөвлөх Антон Геращенко  журамт цэргийнхэнд “Бук” гэх зенитийн пуужингийн цогцолбор байгаа тэр нь Торез, Снежное хотуудын районд байрладаг гэв.

21:48

Донецк мужийн захирагчийн зөвлөх ослын газрыг Донецк улсын  хүчнийхэн бүслэн  хянаж байна. Түүний хэлснээр онгоц агаарт дэлбэрчээ.

21:44

Онгоц унасан газар тэр чигтээ журамт цэргийнхний хяналтад байгаа гэж Украины Дотоод хэргийн яам мэдээлж байна. “Салан тусгаарлагчдийн” хянаж байгаа Грабово  суурины орчим онгоцны үлдэгдэл байгаа гэж мужийн захиргаанаас мэдээлж байна.

“Хэрэв цэргийнхэн Донбассын нутагт  байлдааны байдал тогтоосон бол олон улсын нислэгүүд замаа өөрчлөн Донбасс дээгүүр нисэхгүй байсан. Порошенко   үүнийг аль хир удаах гээд байгаа юм бол?” гэж Дээд радын депутат Александр Аронец ярив.  

21:31

Нисэхийн компаниуд Украины дээгүүр нислэгээ зогсоов.

21:27

Латвийн Гадаад хэргийн сайд  Эдгар Ринкевич Украины зүүн хязгаарын  онгоцны  осолд  олон улсын мөрдөн байцаалт явуулахыг шаардлаа.

 

Ослын газарт.  Фото: Максим Змеев / Reuters

 

21:21

Донецк осолдсон онгоцны “хар хайрцгуудыг” Москвад дамжуулан өгнө гэж амлаж байна. “Бид нэн түрүүнд  Олон улсын нисэхийн хороонд Москвад дамжуулан өгөх байх Тэнд өндөр мэргэжлийн шинжээчид ажилладаг. Тэд л ослын жинхэнэ шалтгааны тодруулна. Уул нь шалтгаан нь тэртэй тэргүй  ойлгомжтой шүү дээ” хэмээн хүлээн зөвшөөрөгдөөгүй улсын ерөнхий сайдын орлогч Андрей Пургин  мэдэгджээ.

21:20

Украины ерөнхийлөгч онгоцны ослыг террор гэж нэрлэв. Энэ талаар твиттердээ Порошенкогийн хэвлэлийн төлөөлөгч бичжээ.

21:08

Донецк улсын лидерүүдийн нэг Денис Пушилин “Дождь” сонинд долдугаар сарын 17-нд ярилцлага өгөхдөө, журамт цэргийнхэнд “Бук” систем байгаа юу?  асуултад нь хариулан тэдэнд зөөврийн зенитийн пуужингийн цогцолбор л байгаа. Хөлөг онгоцны нисч байсан өндөрт тэр нь тусч чадахгүй хэмээн хариулсан байлаа.

21:06

Зургадугаар сарын сүүлчээр Донецкийн твиттерт журамт цэргийнхэн Зенитийн пуужингийн “Бук” цогцолбортой Агаараас хамгаалах хүчний хороог хяналтдаа авсан гэж мэдээлсэн байсан юм. Хожим тэр твит нь сүлжээнээс авагдсан ч кэшд үлджээ.

21:02

“Русская весна” агентлаг журамт цэргийнхэн агаарын хөлгийг сөнөөсөн гэдгийг үгүйсгэсэн байна.  Түүнийг нь Донецкийн Батлан хамгаалахын сайд Стрелков батлан мэдэгдсэн байна.

Фото: Максим Змеев / Reuters

 

20:58

Агаарын хөлгийг Украины дайрагч онгоц сөнөөсөн гэж өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улс мэдэгдлээ.

20:57

20:49

Олон хүний хохиролтой, онгоц  осолдсонтой  холбогдуулан Оросын  ерөнхийлөгч Владимир Путин Малайзийн удирдлагад гашуудал илэрхийлэв.

20:45

Донецкийн лидерүүдийн нэг Денис Пушилин  журамт цэргийнхэн ослын бүсэд байлдааны ажиллагааг зогсоож буйг зарлав.

20:42

“Украэрорухын” ("Украэронавигации») мэдээгээр онгоцонд явсан 295 хүн (280 зорчигч, багийн 15 гишүүн) бүгд амиа алджээ.

20:40

ДАУ-ын мэдээгээр онгоцны хэсэг Торез хотод унан орон сууцны байшингуудыг гэмтээсэн байв. Оршин суугчдаас зарим хүмүүс гэмтэл  бэртэл авчээ.

Зенитийн “Бук” пуужингийнх  байж болох мөр. Гэрчийн   @WowihaY твиттерт тавьсан гэрэл зураг.

 

20:37

Онгоц осолдсонтой холбоотой мөрдөн байцаалтыг нэн яаралтай эхлүүлж байгааг Малайзийн ерөнхий сайд өөрийн твиттертээ бичсэн байна.

20:33

Гэрч нарын ярианаас иш татан зорчигчийн хөлгийн араас өндөрт Украины Нисэх хүчний Су дагалдан нисч байсан гэж LifeNews мэдээлэв.

20:31

Журамт цэргийнхэн ослын газар хүрэлцэн очсон тухай Донецкийн ерөнхий сайдын орлогч Андрей Пургин мэдээлэв.

“Онгоцыг Украины тал сөнөөлөө. Бидэнд Агаарын довтолгооноос хамгаалахын тийм өндөрт яваа онгоцыг сөнөөх  зэвсэг байхгүй. Бидний зөөврийн зенитийн  зэвсэг нь 3-4 мянган метрийн өндрийн тусгалтай. “Боингууд” түүнээс илүү өндөрт нисдэг хэмээн ДАУ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн Сергей Кавтаразе  тайлбарлав.  

20:24

“Украины  Зэвсэгт хүчин агаарын байг устгах ямар нэгэн үйлдэл хийгээгүй” хэмээн Украины ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдээд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Мөн тэрээр мөрдөн байцаах комисс байгуулах үүргийг өгчээ.

20:22

Украины хүчнийхний мэдээлснээр “Боинг”  унах үеэр агаарт Украины Ил-76 онгоц байсан. “Ямар онгоцыг онох гэсэн  юм бол хэмээн Террорын эсрэг ажиллагааны төвөөс мэдээлэв.

20:19                                                                           

Онгоц унахад хамаатай гэснийг  журамт цэргийнхэн үгүйсгэлээ.

20:15

Террорын эсрэг ажиллагаа төвөөс  Торез хотоос хойд зүгт онгоц унасан. Тэндээс онгоцны сэг, амь үрэгдсэн зорчигчдын цогцос олдсон гэж дамжуулав.

20:13

“Мэдээллийн эсэргүүцэл” хэсгийн удирдагч Дмитрий Тымчук мэдэгдэхдээ, Террорын эсрэг ажиллагаа явуулж байгаа Украины хүчнийхэн ажиллагааныхаа бүсэд Агаараас хамгаалах зэвсэггүй гээд тийм зэвсгийг “Оросын талын террористууд”, мөн Оросын Зэвсэгт хүчинд  бүс нутагт ашигладаг гэжээ.

20:11

Украины Террорын эсрэг төв Малайзийн онгоцыг “террористууд” зенитийн “Бук” пуужингаар сөнөөсөн гэж мэдэгдлээ.

20:08

“Украинская правда” сонин  өөрийн эх сурвалжийн мэдээнээсээ иш татан онгоцыг 10 мянган метрийн өндөрт олон улсын коридорт явж байхад холбоо тасарсан. Агаарын хөлөг Грабово тосгоны ойролцоо унасан гэж дамжуулав.

20:06

Малайзийн нисэхийн компани агаарын хөлөгтэй холбоо тасарснаа мэдэгдлээ.

20:04

Долдугаар сарын 17-ны  орой Оросын хилээс холгүй Украины нутагт Малайзийн агаарын тээврийн шугамын  Амстердамаас Куала-Лампурын чиглэлд нисч байсан “Боинг” онгоц осолдлоо. Онгоцонд явсан 283 зорчигч, багийн 15 гиүүүн бүгд амь үрэгджээ. Зорчигчдын 100 орчим хүн нь Австралийн Мельбурн хотноо болох ДОХ-ын олон улсын бага хуралд оролцохоор явж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Онгоцыг сөнөөсөн байж болзошгүй-I

 

Дахин нэг Малайзийн онгоц сүйрлээ

 

Онгоцыг Украин сөнөөсөн гэдэгт АНУ эргэлзэв

 

Австралийн ерөнхий сайд Оросыг буруутгав

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж