Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөв

Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Тэмцээнд 14 байгуулагийн 200 гаруй тамирчид спортын 13 төрөлд өрсөлдлөө. Тэмцээнд ОУХМ Л.Отгонбаяр, ОУХМ Б.Ачитбилэг, ОУХМ Б.Бадмаа болон "Инчон" Азийн наадамд оролцох шилдэг тамирчид өрсөлдсөн байна.

Гүйлтийн төрлүүдэд спортын мастер нэг, спортын дэд мастерийн болзлыг хоёр тамирчин биелүүлсэн байна. 4х100 метрийн буухиа гүйлтэд Дархан-Уул аймгийн охидын баг өсвөрийн рекордыг шинэчилжээ.

Байгууллагын дүнгээр Х.Уянгаа дасгалжуулагчтай "Алдар" спорт хороо тэргүүлсэн бол Ж.Даваахүү дасгалжуулагчтай "Хилчин" спорт хороо, Ч.Төрбат дасгалжуулагчтай "Үчинбер" клубууд удаалсан байна.

Дашрамд дуулгахад, БНСУ-ын Инчон хотноо Азийн зуны спортын XVII наадам эхлэхэд 65 хоног үлдээд байна. Монголын хөнгөн атлетикийн холбооноос "Инчон-2014" Азийн наадамд 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Тус наадамд Монголын 18 хөнгөн атлетикч оролцох бөгөөд Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од, ОУХМ Ц.Бямбажав, спортын мастер Д.Гантулга, спортын мастер Б.Мөнхзаяа нарын шилдэг тамирчид улсаа төлөөлөн Азийн шилдэг тамирчидтай өрсөлдөнө.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж