Саяхан БНХАУ-ын Хүн ам зүй ба гэр бүл төлөвлөлтийн улсын хороо “БНХАУ-ын хөдөлгөөнт хүн амын хөгжил” нэртэй шинэ илтгэлийг гаргасан байна. Шинэ илтгэлээр Хятадын хөдөлгөөнт хүн амын тоо 211 саяын төвшинд хүрсэн ба тэдний дундаж нас нь 27,3 жил болжээ.
Дундаж цалин хөлс нь нэг хүнийх 1942 юань байгаа бөгөөд тэд голчлон бага цалинтай, өндөр эрсдэлтэй салбаруудад ажиллаж байна. Тэд тэр болгон нийгмийн хамгаалал, нийтийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй. Судалгаагаар хөдөлгөөнт хүн амын 39 хувь нь нийгмийн даатгалын ямар нэгэн хувьд хамрагдаагүй ажээ.