Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын удирдлагууд өнөөдөр иргэдэд цахимаар захиалга авч өмчлүүлэх 52 байршлын талаар мэдээлэл өглөө. Иргэдээс онлайнаар захиалга авч дараах газруудыг олгох ажил ирэх наймдугаар сарын 01-нээс эхлэх юм байна.
Тодруулбал:
-Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хожуулын аманд 909 иргэнд,
-Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Соёондын аманд 4189 иргэнд,
-Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд,
-Багануур дүүргийн 4-р хороо, Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд,
-Багахангай дүүргийн 2-р хороо, Бор-Үзүүрт 1483 иргэнд тус тус газар өмчлүүлэх юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
Д.ЖАРГАЛ