Forbes-ийн нөлөө бүхий цуутнууд

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Forbes-ийн нөлөө бүхий цуутнууд

Элдэв ааш зангаараа нэрд гарсан дуучин бүсгүй Lady Gaga энэ жагсаалтын дөрөвт бичигджээ

Жеймс Кэмерон

Америкийн Forbes сэтгүүл дэлхийн хамгийн алдар нэртэй 100 хүний жагсаалтыг гаргасан байна. Өнгөрсөн жилийнхээс жагсаалт өөрчлөгдсөн нь лавтай.

Forbes-ийн чансаа энэ удаа гурван том санамсаргүй гэмээр тохиолдлыг авчирлаа. Өөрийн элдэв аашаараа зард гарсан дуучин Lady Gaga, өнгөрсөн жил сонсогдоогүй байснаа энэ удаа шууд дөрөвт нэрлэгджээ. Жеймс Кэмерон, хамгийн их кассын орлоготой “Аватар” киног бүтээсэн гээд гуравт орсон байна. Өнгөрсөн жилд  тэргүүн байраа Анжелина Жоли-д алдаад байсан Опра Уинфи жагсаалтын эхэнд эргэн ирэв.

Чансааны үнэлгээг алдартнуудын орлого, алдар нэр ба сэтгүүлийн хавтаснаа хичнээн удаа заларсан, хэвлэлээр аль зэрэг их дуудагдсан гэдгээр нь гаргадаг ажээ.

Опра Уинфри

Мария Шарапова

Опра Уинфи өөрийн хөтөлбөрөө хааж буйгаа зарласан учраас хэвлэлээр олон удаа яригдан “нөлөөтэй алдартан” болов. Мөн тэрээр 12 сарын дотор 314 сая ам.долларын орлоготой байлаа. Тэр мөнийг одоогоор хаагдаагүй шоу, өөрийн хувийн сэтгүүл, сайт, радиостанц, “Оскарын шагналд” нэр дэвшсэн киногоороо олжээ.

Forbes-ийн жагсаалтад ганцхан орос хүн нэрлэгдсэн нь 81-д бичигдсэн теннисчин Мария Шарапова байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж