Бид ийм хүмүүстэй уулзахдаа өрний тухай санадаггүй. Үүнийг ч тэд мэддэг, ашигладаг юм. Бидний халаасан дахь мөнгөний тухай яриа үүсэхэд бид таагүй байдалд орцгоодог. Мөнгөө нэхэж маргахаас зайлсхийдэг. Энэ нь магадгүй найзаа алдахыг хүсээгүйгээс болдог биз.
Зөөлөн сэтгэлээсээ болж гарлага гаргалгүйгээр, нөхөрлөлөө хэрхэн хадгалах вэ?
Энэ асуудалд мэргэжилтэн зөвлөгөө өгч байна.
Юуны түрүүнд та өөртөө асуулт тавиад, түүндээ “Энэ найз маань байнга зээл хүсдэг. Харин хэзээ ч эргүүлж өгдөггүй” гэсэн хариулт авбал магадгүй тэр таныг зүгээр л ашиглаж байна. Таныг өөрийн зорилгодоо: Тухайлбал, амралтанд амрах зардлаа гаргуулах, дуртай зүйлээ худалдаж авахдаа даалгах гээд маш олон зүйлийг үүнд дурдаж болно. Эсвэл найз чинь хүмүүжил, биеэ авч явах соёлгүй нэгэн ч байж болно. Эцэст нь энэ хүн таны тусын тулд юу хийсэн, яаж тусалсан, хэрхэн дэмждэг тухай эрүүл ухаанаар эрэгцүүлээд үзээрэй.
Найз нөхрийн холбоогоо, түрийвчтэйгээ хамт хадгалахын тулд эвгүй, таагүй байсан ч зээлсэн мөнгөө эргүүлж өгөхийг найзаасаа хүс. Үүний тулд та хатуу, тууштай байх хэрэгтэй. Нээлттэй, шууд асуу. Найз чинь өрөө өгөх үед ёгт сануулга өгөлгүй харьцахыг хичээ.
Найзад чинь тулгарсан бэрхшээлтэй асуудал бол таны асуудал биш. Та түүнийг шийдэх албагүй. Мэдээж та найзын хувьд зөвлөгөө өгч, ажил хэрэг, бүр мөнгөөр ч туслаж болно. Гэхдээ ийм тохиолдолд та найзтайгаа мөнгийг чинь эргүүлж өгөх хугацааны тухай заавал тохиролцох ёстой юм шүү.
Хэрвээ найз чинь ээлжит удаагаа мөнгө зээлэхийг хүсэх үед та татгалзах аргагүй байдалд байвал, түүнд бас л санхүүгийн хүнд байдалд буйгаа тооч.
Нээлттэй ярилцах нь найз нөхрийн дотно харилцааг бэхжүүлэх гол түлхүүр юм. Дуугүй байхаас аль болох зайлсхийсэн дээр байдаг.
Хэрвээ найз чинь зээлсэн мөнгөө эргүүлж өгөх хугацааг амласан бол тэр үүнийгээ биелүүлэх л ёстой. Гэхдээ ихэнх гэрээ хэлцлүүд хугацаандаа биелдэг бил үү. Тиймээс их мөнгөний зээлд хугацаа яригдсан тохойлдолд хүү, хувийн тухай заавал тусгаарай.
Тодорхой тооны мөнгийг зээлсэн, эргүүлэн өгөх хугацааг тусгасан бичиг үйлдэхийг найзаасаа хүс. Энэ тохиолдолд та мөнгөө эргүүлэн авах бүрэн боломжтой болно. Та хэнд ч мэхлэгдэхгүй.
Хэрвээ та их хэмжээний мөнгө зээлэх бол сар тутмын хүүгийн талаар заавал тохирох хэрэгтэй юм шүү.