АНУ-д баривчлагдсан Оросын тагнуулчдын нэрс

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

АНУ-д баривчлагдсан Оросын тагнуулчдын нэрс

Михаил Семенко найз бүсгүйнхээ хамт Нью-Йоркт, Манхэттен

Америкийн хэвлэлийн мэдээгээр Оросын баривчлагдсан тагнуулчид гэх 11 хүний нэрийг гаргаж болно. Тэдний 10 нь өнгөрсөн ням гаригт АНУ-д баривчлагдсан байна.

Эдгээр нэрсийн ихэнх нь жинхэнэ биш бололтой. Баригдсан хүмүүсээс нэг нь  Оросын иргэн бөгөөд дөрөв нь Канадын паспорттай, нэг нь Британийн паспорттай байжээ.

АНУ-д баривчлагдсан Оросын тагнуулчдын нэрс:

  1. Дональд Говард Хитфильд, Кембриж хот (Массачусетс)
  2. Трейси Ли Энн Фоли (Дональдын эхнэр)
  3. Ричард Мерфи, Монтклэр хот (Нью-Джерси)
  4. Синтия Мерфи ( Ричардын эхнэр)
  5. Вики Пелэз, Йонкерсийнх (Нью-Йорк)
  6. Хуан Лазаро, Йонкерсийнх(Нью-Йорк)
  7. Майкл Зоттоли, Арлингтонаас (Вирджиния)
  8. Патрисия Миллз, Арлингтонаас (Вирджиния)
  9. Михаил Семенко, Арлингтонаас (Вирджиния)
  10. Анна Чапмэн, Нью-Йоркаас

Кристофер Р. Местосын эрэл зарлагдаад байгаа

Вики Пелэз нь Нью-Йоркт испани хэлээр гардаг El Diario сонины сурвалжлагч болж байна.

Михаил Семенко Нью-Йоркийн "Travel All Russia" жуулчны агентлагт ажилладаг ба орос, англи, испани, хятад хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрээр "Мерседес S-500" машинтай, нэлээд чинээлэг байжээ. "Одноклассники" гэсэн сүлжээнд Михаил Семенкогийн (27) хуудас байгаа ба тэрээр Благовещенскийн хүн ба Харбины технологийн их сургууль, Амурын их сургууль, Америкийн Seton Hall их сургуулийг тус тус дүүргэсэн байв. Тэрээр өөрийн хуудсанд энэ жилийн дөрөвдүгээр сард орсон байлаа. linkedin сүлжээнд түүний зураг тавигдан "Travel All Russia" агентлагт ажилладаг гэж бичигдсэн байна.

Нью-Джерсид баривчлагдсан хоёрыг Ричард ба Синтия Мерфи гэдэг. Энэ хосуудын охин нь эмээ өвөөтөйгөө цуг байдаг гэнэ.

Массачусетс мужийн  Кембрижид канад хосууд баривчлагдсан ба тэднийг хөршүүд нь Дональд Хетфильд, Трейси Фоли гэж мэднэ. Хоёулаа 40 орчим настай бөгөөд хоёр өсвөрийн насны хүүхэдтэй.  "Дональд Хетфильд" Оросын тагнуулын сүлжээний гол хүний нэг гэж үзэж байна. Фоли-д Канадынхаас гадна Их Британийн паспорт байлаа.

Канадын хэвлэлд бичсэнээр эдгээрийн дөрвөн хүн нь канад иргэдийн паспортыг ашиглаж байсан гэнэ. Магадгүй тэр нь нас барсан канад хүмүүсийн паспорт байсан  болов уу. Үүнээс үүдэн Канад ба Оросын харилцаанд хүйтрэл гарч магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж