Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

Жиргээчид өчигдөр завгүй байлаа. Баяр наадмын тухай жиргээч үргэлжилсэн хэвээр байсан. Харин олон хоног болж буй наадмын өдрүүд иргэдийг уйдааж байгаа бололтой. Телевизийн суваг болгоноор наадмын тоймууд үргэлжлэн гарч буй энэ үед зарим үзэгчид залхсан бололтой жиргээч ‏@Munkh3ul "Солонгос кино ч үзэхиймсан" гэж уйдаж буйгаа зарлав.

Жиргээчдийн анхаарлыг татсан нэгэн зураг бол Чингисийн талбайн нэгэн зураглал байлаа. Лам ба цэргийн дугуй унаж буй зураглал олны сэтгэлийг хөдөлгөв. Нээрээ ч жиргээч  OchirooMN@bbat_ochir -н хэлсэнчлэн "Зөвхөн Монголд л ийм дүр зургийг харах болов уу"

 

 

Монголчуудыг хаана ч очсон толгой сайтай гэдэг. Энэ ч утгаараа дэлхийн томоохон их дээд сургуульд Монгол залуус суралцсаар байна. Тэрний нэг жишээ нь АНУ-ын алдартай цэргийн сургууль West Point Academy-д монгол залуу сурдаг талаар жиргээч @hash_chuluun мэдээлэв.

 Мөн энэ өдрийн нэгэн жиргээ олон хүний анхаарлыг татлаа. Монголчууд Япон, Солонгосын ард түмэнд ихэд найрсаг ханддаг. Эдгээр улсуудад монголчууд олноороо ажиллаж, амьдарч байна. Арлын орны сүмогийн барилдааныг Монголын сүмочид сонирхолтой болгож, өдгөө ч гурван аварга башёг чимэж байна. Гэтэл жиргээч @uyangaani 2h япончуудын үрэлгэн занг гайхаад авав. Тэрээр "Энэ Япончуудын vрэлгэн занг яалтай. 4 витамин захиалсан 4 хайрцагт нэг нэгээр ингэж ирэв" гэж бичсэн нь нилээдгүй хэлэлцүүлэг болоод авлаа.

 

ЦАХИМ БОЛЖМОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж