Ким Чен Ирийн залгамжлагч нууцаар депутат болов

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирийн залгамжлагч нууцаар депутат болов

Ким Чен Унын Өмнөд Солонгосын  сонинд хэвлэгдсэн гэрэл зураг. Фото ©AFP

Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Уныг нууцаар тус улсын парламентын гишүүн болгожээ. Хойд Солонгосын парламентын сонгууль 2009 оны гуравдугаар сард болж өнгөрөсөн юм. Тэр үеэр бага Кимын нэр депутатуудын жагсаалтад байхгүй байжээ.

"Тона Ильбо" сонины мэдээгээр Ким Чен Ун өөрийн нэрийг Ким Чен гэж богиносгожээ.  Тэр нэрээрээ л залгамжлагч 216 дугаар тойргоос парламентад сонгогдсон байв. Тойргийн дугаар нь Ким Чен Ирийн төрсөн сар өдөр юм.

Ким Чен Ун албан ёсоор  Ким Чен Ирийн залгамжлагчаар тодроод байгаа юм. Өмнөд Солонгосын тагнуулчдын мэдээгээр том Ким өнгөрсөн жилийн зургадугаар сард түүнийг төрийнхөө дээд удирдлагад залгамжлагч гэж танилцуулсан гэдэг. Үүнээс өмнөхөн тэрээр улсын аюулаас хамгаалахын даргаар томилогдсон байжээ.

Түүнийг залгамжлагч болгох бүх бэлтгэлийн шинж тэмдэг Хойд Солонгост илэрч байна. Бага Кимын төрсөн өдөр нэгдүгээр сарын 8-ныг тус улсын үндэсний баяр болгосон ба түүнд зориулагдсан дууг бага сургуулиудад зааж эхэлсэн байна.

Ким Чен Ун нь  Ким Чен Ирийн гурав дахь эхнэрийн хүүхэд бөгөөд Швейцарид боловсрол авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж