Монгол орноо нар зөв тойрохоо мэдэгдэн өнгөрсөн тавдугаар сарын 15-нд аялалаа эхлүүлж байсан “Морьтон Монгол” төслийн залуус одоогоор 3000 гаруй км зам туулжээ. Тэд мориор Монгол орноо тойрон аялаж байгаа юм. Нийт таван залуу 15 морьтой аялалд гарсан бөгөөд нийт 8538 км зам туулах ёстой аж.
Эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах санаачлага нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний соёлоо залуу үедээ таниулахад чиглэжээ.
Г.НАРАН