Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын Нагоя башёгийн тав дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө.
Энэ өдөр дөрвөн даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан 71 дэх аварга Какүрюү М.Ананд маэгаширагийн 3-с барилдаж буй Египетийн Оосүнаарашид ялагдлаа. Хоомашёогийн хувьд энэ сарын башёд сайн барилдаж, 50 хувийн амжилтаа үзүүлбээс комосүби болох боломжтой юм.
70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж өнөөдөр Хоомашёог давж, дөрөв дэх даваагаа авлаа. Тэрээр өчигдөр Ёшиказед ялагдсан.
Энэ өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Котошёогикү нар өрсөлдөгчөө давснаар таван даваатай башёг тэргүүлсэн хэвээр байна. М-11 Таяасү, М-16 Чиёомарү нар тав дахь даваагаа авч, тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.
Жюүрёод Ичиножёо А.Ичинноров, Гүржийн Точиношин нар өрсөлдөгчөө давснаар таван даваатай башёг тэргүүлсэн хэвээр байна. Харин Таканоива А.Баасандорж нарын гурван бөх дөрвөн даваа, нэг унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ч.БОЛ