ФИФА-гийн албан байрыг “өөрсдийнхөн нь” ухжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

ФИФА-гийн албан байрыг “өөрсдийнхөн нь” ухжээ

ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург дэх ФИФА-гийн төв байранд хулгай оржээ. Мяг,мар гаригт болсон энэ хэргийг цаг,даагийнхан мөрдөж эхэлсэн байна. “Бид хулгайн тухай мэдээ авсан ба мөрдөн байцаалт явуулж байна. Дэлхийн цомын долоон хуулбарыг хулгайлсан байна. ФИФА-гийн төв байртай сайн танил хүмүүс үүнийг хийсэн гэж бид тооцож байна” гэж генерал Бхеки Челе хэлснийг хэвлэлээр дамжуулжээ.

Дашрамд дурдахад, өмнө нь Грек, Урагвай, Англи, Хятадын багуудыг болон хэдэн орны сэтгүүлчдийн эд хогшлыг хулгайлсан хэрэг гарч байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж