ОХУ-ын нийслэл Москвагийн метрогийн Арбатск-Покровскийн чиглэлд явсан гурван галт тэрэг замаасаа гарсны улмаас 22 хүн амь үрэгдэж, 140 гаруй хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн. Тээвэрлэлтийн аюулгүй байдлын горимыг ноцтой зөрчсөн хэрэгт сэжиглэн "Москвагийн метро" компанийн замын албаны мастер В.Башкатов, түүний туслах Ю.Горлов нарыг саатуулан байцаалт авч эхэлжээ.
О.САРАН