Их зохиолч Д.Нацагдоржийн музей наадмын өмнөхөн үүдээ нээсэн. Тус музейд их зохиолчийн эдэлж хэрэглэж байсан гэх 70 гаруй үзмэр тавигдсан байна. Тодруулбал Д.Нацагдоржийн Герман сурч байх үедээ өмсч явсан монгол ямбуун цамц, шүлгийн эх хувилбар, болон түүний жүжгийн зохиолуудад ашиглаж байсан эд зүйлсийг олон нийтэд үзүүлэхээр зорьсон байна. Цаашид дээрх музейг их зохиолчийн нэрэмжит түүх,уран зохиолын үндэсний том музей болгохоор зорьж байгаа юм байна.Д.Нацагдоржийн гэр музейг анх 1966 оны наймдугаар сарын 14-нд нээж байжээ. Нийгмийн шилжилтийн үед музейн барилгыг өргөтгөх шалтгаанаар татан буулгаж үзмэрүүдийг Зохиолчдын эвлэлийн ордонд шилжүүлж болсон бөгөөд өнгөрсөн хугацаад МЗЭ-ийн удирдлагуур уушны газар болгосон гэх шүүмжлэл өртөж байсан юм. Ямарч байсан Д.Нацагдоржийн гэр музей дахин сэргэсэнд олон хүн баяртай байна.
О.САРНАЙ