“Mixed Media” бие даасан үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

“Mixed Media” бие даасан үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд АНУ-ын иргэн, зураач Т.Чулуунбаатарын уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд 2006 оны сүүлээс хойш бүтээсэн нийт 70 шахам холимог техникийн аргаар хийгдсэн бүтээлүүд  нь  дэлгэгдэж байна. Т.Чулуунбаатар нь Өвөр Монголын Баян нуур аймгийн Хойд хошууны малчин айлд төржээ. Тэрбээр 1982 онд Бээжин хот дахь Үндэсний дүрслэх урлагийн төв Академийн уран зургийн ангийг төгссөн. 1994 оноос Нью -Йорк  хотноо нүүн, ажиллаж, амьдарч байгаа аж. Тэрбээр 1992 онд  Улаанбаатар хот дахь Дүрслэх Урлагийн музейд мөн 1993 онд Хонгконг дахь “Галлерей 13” галерейд, 1996 онд Бээжин хот дахь Австрали улсын элчин сайдыг яаманд, 1994 онд Нью Жерси дахь Рүтгэрс Их сургууль дээр, 1997 онд Нью Йорк дахь Синкронайсити спэйс галерей, 2001 онд Бостон хот дахь  Индиана их сургуулийн UMI галерейд, Тайваны Тайпей хотын Чанг Лю урлагийн музейд, Олон улсын нийгмийн Тремонт галерей, 2007 онд Ирак улс дахь Мясан урлагийн төв, 2007 онд Нью-Йоркийн Их сургуулийн Хотын музейд, 2008 онд Бээжин хот дахь Дүрслэх Урлагийн Үндэсний Академийн урилгаар очиж лекц уншиж байжээ. Мөн  2009 онд олон улсын уран барималчдын уралдаан Нью-Йорк хотын Шовернерс арал дээр зохион байгуулагдахад оролцож байсан гээд түүний уран бүтээлийн намтар үнэхээр арвин баялаг юм. Тиймээс ч Т.Чулуунбаатар нь олон улсын хэмжээнд бүтээл нь хэдийн танил болж хүлээн зөвшөөрөгдсөн зураач билээ. Түүний Монголоо гэх цохилох зүрхний илрэл  эх нутаг, элгэн саднаа санагалзан дуурсах хүсэл тэмүүллийн жигүүрээр цогцлон бүтсэн олон сайхан бүтээлүүдтэй монголын үзэгчид энэ удаа танилцах сайхан боломж гарч байгаа юм. Өвөр Монгол дахь Ордосын Чингис хааны музей, Голландын Амстардам хотын Гадаад харилцааны танхимд, Японы зохиолчдын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Дүрслэх урлагийн музей, WHO Нью Йорк, АНУ, Бээжин хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Бээжин хот дахь Австрали улсын элчин сайдын яам, Нью-Йоркийн Их сургууль, Нью Жерси дахь Монгол-Америк соёлын нийгэмлэг, Тайваны Тайпей хотын Чанг Лию хотын музей, Иракийн Мясан урлагийн төв, Нью-Йоркийн Их Сургуулийн музей гэх мэт олон газруудын цуглуулгад түүний  бүтээлүүд, хадгалагдаж байдаг. Мөн цаашид  түүний бие даасан үзэсгэлэнгүүд нь  2010 оны есдүгээр сард Нью-Йорк хотод мөн 2011 оны тавдугаар сард Бээжин хот дахь “798” урлагийн төвд, 2012 оны гуравдугаар сард Нью-Йорк хотын Их сургуулийн музейд  зохион байгуулагдах юм байна. Түүний “Mixed Media” бие даасан үзэсгэлэн урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд зургаа хоног нийтэд дэлгэгдэх юм байна.

Г.ДАША

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж