Монголчууд аялалд 1622 доллар зарцуулдаг

Хуучирсан мэдээ: 2014.07.17-нд нийтлэгдсэн

Монголчууд аялалд 1622 доллар зарцуулдаг

Монголбанкнаас гаргасан судалгаагаар манай иргэд гадаадад аялахдаа дунджаар 1622 ам.доллар зарцуулдаг гэсэн дүн гарсан байна. Энэ нь 2005 оны түүвэр судалгаатай харьцуулахад 3.1 дахин өссөн үзүүлэлт аж. Иргэд ихэвчлэн БНХАУ болон БНСУ-ууд руу аялж байна. Мөн судалгаанд хамрагдсан зорчигчдын 44 хувь нь амралт, аялал жуулчлалын зорилгоор, 32 хувь нь бизнесийн болон албан томилолтоор, 12 хувь нь эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнд орох зорилготой байжээ.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж