Нэг их наядын орон сууцны зээл олгов

Хуучирсан мэдээ: 2014.07.17-нд нийтлэгдсэн

Нэг их наядын орон сууцны зээл олгов

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад зээлдэгчдээс 852.7 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжүүлэх хүсэлт иржээ.  Үүнээс банкууд 18511 зээлдэгчийн нийт 537 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Харин шинээр орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 20553 иргэнд 1195.4 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг олгожээ.

Г.АНХТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж