10 мянга дахь Lamborghini үйлдвэрээс гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

10 мянга дахь Lamborghini үйлдвэрээс гарлаа

10 мянга дахь Lamborghini үйлдвэрээс гарлаа

Италийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Lamborghini компанийн хамгийн алдартай, хамгийн олон хувь борлогдсон гээд олон цол гуншинтай, 180-210 мянган ам.доллараар худалдаалагддаг Lamborghini Gallardo дэлхийд алдартай. Тэгвэл энэ сарын 25-нд Lamborghini 10 мянга дахь Gallardo-г үйлдвэрээс гаргасан талаар мэдээлсэн байна. Энэ өдрийг компанийн зүгээс Lamborghini-гийн өдөр хэмээн тэмдэглэжээ. Шар өнгөтэй Midas автомашины урд зургаа авахуулж, ажилчид нь энэ өдрийг сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Дашрамд сонирхуулахад, уг автомашин 2006 болон 2009 онд Мөрөөдлийн төмөр хөлгөөр шалгарч байсан бөгөөд дээд хурд нь 328 км/цаг, ердөө 3,8 секундэд 96 км/цаг хүртэлх хурдалдаг гэнэ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж