ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолдог 220 килоВольтын агаарын шугамын хүчдэлийг салган засвар хийж байгаа ба хэрэглээний оргил цагуудаар чадлын дутагдалд орох тохиолдолд Диспетчерийн үндэсний төв ХХК-аас долдугаар сарын 16-25-ны өдрүүдэд улс даяар цахилгаан эрчим хүчний богино хугацааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж болзошгүйг нийт ард иргэдэд сонордуулж байна.
УБЦТС ХК-ийн үйлчилгээний хүрээнд багтдаг нийслэл болон Төв аймгийн зарим сумдад дараах хуваарийн дагуу цахилгааныг хязгаарлаж болзошгүй тул хэрэглэгч Та бүхэн энэ хугацаанд хэрэглээндээ зохицуулалт хийнэ үү.
Эх сурвалж: http://ubedn.mn