LG шинэ дэлгэцээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2014.07.17-нд нийтлэгдсэн

LG шинэ дэлгэцээ танилцууллаа

Өмнөд Солонгосын LG компани хуйлж болдог, нэвт гэрэлтдэг OLED шинэ дэлгэц бүтээснээ танилцууллаа. Энэхүү шинэ танилцуулсан дэлгэц нь 18 инчийн хэмжээтэй ба маш уян хатан чанартай учир жижиг хэмжээтэй болтол нь хуйлж болдог байна.

Ингэснээр та гэрийнхээ TV-г хуйлаад л зөөвөрлөх боломж бүрдэх юм байна. Тус компани уг дэлгэцийг улам сайжруулах хөгжүүлэлтийн ажлыг хийж байгаа ба 50 хүртэлх инчийн хэмжээтэй TV бүтээхэд ашиглах юм байна.

Уг дэлгэцийг ашигласан TV-үүд нь өрөө хооронд шилжүүлэн байрлуулах, хол замд зөөвөрлөх зэрэгт төвөг багатай байх аж.

Харин шинэ технологийн дэлгэцтэй TV-ыг ирэх 2017 оноос худалдаанд гаргах юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж