Баяр наадмаар орон нутагт нэг хүүхэд дааганаас унаж, бэртэл авсан хэрэг гарчээ. Энэ хэрэг Ховд аймгийн Дуут суманд болсон бөгөөд энэ сарын 11-нд зохион байгуулсан дааганы уралдааны үеэр 14 настай унаач хүү мориноосоо унаж ухаан алджээ. Хүүг аймгийн эмнэлэгт хүргэх шатахуунгүй байсан учраас сумын эмнэлэгт нэг хонуулсан байна. Харин маргааш нь тархины зүүн талын яс цөмрөлттэй, цус хуралттай гэсэн оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлж, хагалгаа хийсэн боловч өнөөг хүртэл ухаан орохгүй байгаа гэнэ.
Хүүгийн эцэг эх сумын удирдлагууд болон наамдын комиссынханд гомдолтой байгаа аж. Учир нь хүүг эмнэлэгт ухаан хэвтэж байхад сумын удирдлагууд нь санаа тавих нь битгий хэл, дахиж уяачдын наадам зохион байгуулаад явж байсан гэнэ.
О.САРНАЙ