Хэтэрсэн эмийн тун алдарт теннисчний аминаас хол өнгөрчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Хэтэрсэн эмийн тун алдарт теннисчний аминаас хол өнгөрчээ

“Их дуулга”-ын гурван удаагийн аварга АНУ-ын алдарт теннисчин Женнифер Каприати өнгөрсөн ням гаригт эмийн хордлогонд орж эмнэлэгт хүргэгджээ. Гэхдээ санаатайгаар эмийн тун хэтрүүлж хэрэглээгүй гэнэ. Зааврын дагуу уусан эм нь түүнд тохирсонгүй. Азаар биеийн байдал нь сайжирсан тухай түүний төлөөлөгч AP агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Одоо 34 настай Женнифер Каприати 1992 оны зуны олимпиос алтан медаль хүртэж, 2001 оны Ролан Гаррос, 2002 оны Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн байдаг. 14-хөн настайдаа мэргэжлийн талбайд хүч сорих болсон тэрбээр тухайн жилдээ “Уимбльдон”-ы аварга алдарт теннисчин Мартина Навратиловаг ялж шуугиан тарьж байсан юм. Харин 2005 онд хүзүүндээ маш хүнд гэмтэл авч хагалгаа хийлгэснээр эх спортын талбайгаа орхижээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж