Ийм нэгэн аймшигт явдал өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Техас мужид гарчээ. Тоглолт тайван үзүүлэхгүй уйллаа гэх шалтгаанаар 27 настай Хектор Кастро гэх залуу хоёрхон настай өргөмөл охиныхоо аминд хүрсэн байна. Тухайн үед Америк Ганын шигшээ багуудын шөвгийн наймд шалгарах шийдвэрлэх тоглолт өрнөж байжээ. Хөлбөмбөгийн тоглолтыг дөнгөж хөлд орж яваа бяцхан охины амиар сольсон гэмт хэрэгтэнг Техас мужийн цагдаа нар тэр оройдоо баривчлан саатуулж өчигдрөөс эхлэн хорьсон байна. Одоогоор өмгөөлөгч аваагүй байгаа гэнэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охины хэд хэдэн хавирга хугарсан болохыг тогтоосон байна. Гэлээ ч үхлийн шалтгаан энэ биш байсан бололтой. Цул төмрөн багаж хэрэгслээр хоолой багалзуур орчимд нь цохисноос үүдэн амьсгал нь боогдож нас барсан тухай Техас мужийн цагдаагийн дарга Виктор Родригез ярьжээ.