Үлээвэр найрал хөгжмийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Үлээвэр найрал хөгжмийн тоглолт болно

Үлээвэр найрал хөгжмийн тоглолт болно

Сүхбаатарын талбайд өнөөдөр 19.00 цагт Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамтлаг, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн Номхон далай дахь үлэээр найрал хөгжмийн хамтлагтай хамтарсан үзүүлэх тоглолт болно. Зургаадугаар сарын 25-нд монголд ирсэн АНУ-ын Тэнгисийн явган цэргийн Номхон далай дахь үлээвэр найрал хөгжмийн хамтлаг зургаадугаар сарын 26-нд Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх  Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамтлагтай  хамтарсан бэлтгэл хийн, 28-нд Хил хамгаалах ерөнхий газрын концертын танхимд, 29-нд Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх  Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамтлагтай  хамтран Офицеруудын ордонд тус тус тогложээ. Тус хамтлаг  нь Монголд  өнгөрсөн хоёр жил цөөхүүл хамтлагаараа ирж хамтарсан тоглолтоо хийж байсан бол энэ удаад  40-өөд хүний бүрэлдэхүүнтэй том хэмжээний үлээвэр найрал хөгжмийн хамтлаг ирж байгаагаараа онцлогтой ажээ.

Г.ДАША

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж