Жиргээчид өчигдөр завгүй байлаа. Баяр наадмын тухай жиргэхдээ тэднийг сэтгэлийг хөндсөн нэг асуудал бол бөхийн барилдааны жудаггүй явдлын тухай. Бөхчүүдийн уур уцаарыг тэд ихэд шүүмжиллээ. Төрийн их баяр наадмаар уухайлан дэмждэг хүчит бөхчүүд нь ногоон зүлгэн дээрээ элдвийн ааш зан гаргаж буйг ихэд шүүмжлэв. Энэ жилийн наадмын дөрвийн даваанд аймгийн арслан М.Бат-Отгон улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд өвдөг шороодсоныхоо дараа босч ирээд нүүр нүд рүү нь цохиж харагдлаа. Олон түмнийг хирдхийлгэсэн энэ мэт барилдаан монгол бөхийн дэвжээн дээр тоогоо алдтал үзэгдэх болжээ. Хоёр бөхийн барилдааны тухайд М.Бат-Отгоны гар мэхэн дунд эвгүй дарагдаж унасан байх талтай ч наадмын дэвжээн дээр өрсөлдөгч бөхөө цохисон нь уучилж боломгүй үйлдэл байв. Энэ талаар жиргээчид "Муухай Монгол", "Ингэхээ больё оо", "Жудагтай байя" гэж бичиж байв.
Мөн баяр наадмын нээлтийн талаар олон сэтгэгдэл үлдсэн. Тэдний дунд Mashaa @Nuutsaa жиргээч "9-р сарын 1-д бүх цэцэрлэг ясли их дээд сургууль күрс дамжээ хичээлийн шинэ жилийн нээлтэнд ХОНХНЫ ДУУ -г дуулуул таарна Ардчилсан улс юм чинь" гэж сэтгэгдлээ бичиж байлаа.
Наадам болгон өөр өөрийн онцлогтой, өөр өөрийн түүхтэй. Энэ жилээс эхлэн үндэсний их баяр наадам таван хоног болж байна. Олон хоног болж буй энэ өдрүүдэд орон нутгийг зорих иргэдийн тоо ихэссэн.
Амралтын газар очсон иргэд бие биенээ хүндлээд чимээ шуугиан гаргалгүй явах хэрэгтэй. Мөн орсон газрын гэр буудлыг цэвэрлэн арчлах нь зүйн хэрэг гэж байв. Тэр дундаа @DashdelegCh жиргээч "Сэлэнгэд наадаад ирэх замдаа Аглагийн хийдээр орж үзлээ. Уг нь сайхан байна. Даанч зохион байгуулалт муутайгаас хайран байгалийг сүйдэлж дуусч байна. Хийд рүү ороход наймаас дээш насны хүн бүрээс 5000 төгрөг авч байна. Ороод ямар ч үйлчилгээ алга, тайлбарлагч байхгүй. Юу ч ойлгоогүй. Зүгээр л мөнгө авдаг" гэж сэтгэгдлээ бичив.
Машинаа голд угаасаар байх уу? энэ асуулт иргэдийн дунд маш их тархлаа. Үнэхээр бид машинаа голд угаах хэрэгтэй юу? Яагаад гэдэг асуулт явагдсан. Машинаа голд угаасан иргэдийг мөнгөн торгуулаар торгохоор болоод байгаа. Жиргээч Ч. Гомбо @chgombo Машин цэвэрхэн бол тэр байгаль хамаа алга… @TrafficPolicemn энэ залууг торгоод өгөөч тэхvv…" гэв. Машинаа голд угаасаар байх уу?
Риогоос цууриатах хөл бөмбөгийн уухай намжсан ч, дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болсон германчуудын баярын уухай намжаагүй байна. Гомдолтойхон үлдсэн Лионел Мессигээр ахлуулсан Аргентиний баг дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээх л үлдлээ. Дараагийн буюу 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ Монголын хойд хөрш ОХУ-д зохиогдоно. Оросууд 2018 оны бэлтгэлдээ аль хэдийнэ оржээ.
Иргэд дөрвөн жилийн дараа болох ОХУ-д болох 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг олуулаа үзэхийг уриалж байсан.
ЦАХИМ БОЛЖМОР