Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 30-ны баяр

Ардчилсан Конго улсын тусгаар тогтнолын өдөр

Хуучин Заир 1960 оны энэ өдөр Бельгийн хамаарлаас гарч тусгаар тогтнолоо зарлажээ. Өмнөх эзэд нь тус орны байгалийн баялгаас тийм ч амар салах бодолгүй байснаас тус улсын анхны ерөнхий сайд Патрис Лумумбагийн засгийн газрыг унагаж, түүний амийг хөнөөжээ.  Шинэ Засгийн газар нь уг орныг Заир гэж нэрлэсэн ба тус улсад 1997 оноос хойш өмнөх нэрээ аваад шинэчлэл хийхээр оролдож байгаа ч өнөөдөөр Ардчилсан Конгын нутаг дэвсгэрт дөрвөн хэлээр ярьдаг дөрвөн улс үүсээд байгаа юм.

Өдрийн ишлэл

“Бикини” (1946 оны зургадугаар сарын 30-нд бүтээгдсэн шинэ хувцасны рекламын нэр)
Анхандаа биеийн дээд болон доод хэсгээр салангид хийсэн усны хувцасыг мэргэжлийн загвар өмсөгчид ч өмсөн сурталчлах хүсэлгүй байв. Иймээс загварыг бүтээгчид “Казино де Пари”-гийн тайчигч бүжигчин Мишель Бернардинийг урин анхны сурталчилгааг нь хийлгэж байв.

АНУ 1946 оны зургадугаар сарын 30-нд Маршаллын арлуудын Бикинийн шүрэн арал дээр анхны цөмийнтуршилтыг хийсний дараа “Бикини” гэсэн үг ихээхэн дэлгэрсэн байв. Хатагтай нарын дотуур хувцасны дэлгүүрийн эзэн Луи Реар тэр жилийн долдугаар сарын 18-нд Парисийн “Молитор” усан санд анх удаагаа нийтэд үзүүлсэн тус тусдаа усны хувцасыг “Бикини” гэж нэрлэсэн юм.

“Эйбл” гэж нэрлэсэн энэхүү туршилтын зорилго нь цөмийн зэвсгээр тэнгисийн флотод өгөх цөмийн цохилтын үр дагаврыг тогтоох ёстой байв. Бай нь Японы олзны хөлөг онгоцнууд байлаа. Маршаллын аралд долдугаар сарын 1 болж байхад өглөөний есөн цагт туршилтыг хийсэн ба Европт зургадугаар сарын 30 байжээ. Дэлбэрэлтээр бүхэл бүтэн флот сүйрсэн ба зургийг өнгөтөөр авсан учир хэвлэл мэдээллээр ихээхэн сурталчилж байжээ.

Үйл явдал

1894 ОН: Хамгийн алдартай Лондоны гүүр Тауэр бриж нээлтээ хийжээ. Автомашин ба хүний хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэнээс XIX зууны хоёрдугаар хагаст Ист-Энд боомтын орчимд шинэ гүүр хэрэгтэй болжээ. Энэ асуудлыг шийдэх комисс 1876 онд байгуулагдсан ба уг төслөөр уралдаан зарласан байв. Үүнээс найман жилийн дараа уралдаанд ялагч зарлагдаж гүүр барих шийдвэр гарсан байв. Төслийн ялагч Горас Жонсийг 1887 онд нас барсаны дараа гүүр барих ажлыг Жон Вольф—Берри толгойлжээ. Брилгын ажил найман жил явагдаж гүүрний зардал нь нэг сая гаруй фунт болсон байлаа.  Гүүрний нээлтийн Уэльсийн жонон Эдуард ба түүний эхнэр Александра гүнж хоёр хийлгэж байлаа.

1908 ОН: Дэлхийд Тунгуссийн гэж нэрлэгдсэн солир унажээ. Төв Сибирийн өргөн уудам нутгаар Доод Тунгус болон Лена мөрний саваар асар том галт бөмбөлөг дуутай, гэрэлтэйгээр нисэн унахдаа маш хүчтэй дэлбэрчээ. Цохилтын долгионд нь 40 км-ын радиустай газар ой мод унасан байв. Дээр нь ойн түймэр сүйрлтйг бүсийг нэг мөр сүйтгэсэн байна. Хэд хоногийн турш ер бусын их гэрэл гэгээтэй байсан нь “1908 оны зуны гэрэл шөнүүд”  гэсэн яриаг гарган байлаа. Эрдэмтэд олон тооны таамаг давшүүлж байсан ба 1927 оноос хойш тэнд солир хайсан боловч уг газарт солир унасаны тогоо үүсээгүй байсан юм. Маш бага нягтралтай, амархан задардаг, хэврэг бөгөөд кинетик эрчим хүчтэй биет дэлбэрэн замхарсан гэх таамал бүхнээс илүүтэй яригддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж