Монголын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулж насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Энэ оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 байгууллагын 200 гаруй тамирчид спортын 26 төрөлд (эрэгтэй 13, эмэгтэй 13) өрсөлдөж байна. Тэмцээнд ОУХМ Л.Отгонбаяр, ОУХМ Б.Ачитбилэг, ОУХМ Б.Бадмаа болон "Инчон" Азийн наадамд оролцох шилдэг тамирчид өрсөлдөж байна.
Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй 100 м, 400 м, 1500 м, 10000 м, 4х100 м буухиа гүйлт болон зээрэнцэг шидэлтийн төрлүүд явагдлаа. Эрэгтэйчүүдийн 400 м-т "Хүч" спорт хорооны тамирчин Ч.Одгэрэл 49 сек-ийн амжилтаар алтан медаль хүртэж, спортын мастер цолыг биелүүлээд байна. Тэмцээний үлдсэн төрлүүд маргааш болж, УАШТ өндөрлөнө.
Дашрамд дуулгахад, Монголын хөнгөн атлетикийн холбооноос "Инчон-2014" Азийн наадамд 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор болсон байна.
Ч.БОЛ