Харүмафүжи Д.Бямбадорж ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.07.16-нд нийтлэгдсэн

Харүмафүжи Д.Бямбадорж ялагдлаа

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын Нагоя башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Энэ өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Хоомашёог ёрикори мэхээр, 71 дэх аварга Какүрюү М.Ананд нэг ч даваа аваагүй байсан Шёохозанг хатакикоми мэхээр давлаа.

Харин 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж Ёшиказед катасүши мэхээр ялагдлаа. Барууны маэгаширагийн 2-с барилдаж буй Ёшиказе гурван даваа, нэг унаатай боллоо. Озэки Котошёогикү зүүний М-3 Кайсэйг уватанаге мэхээр давсан бол Такаясү Токитэнхог, Чиёомарү Саданоүмиг давж, дөрөв дэх даваагаа авлаа.

Нагоя башёг дөрвөн өдрийн дараах байдлаар Их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Котошёогикү болон Такаясү, Чиёомарү нарын таван бөх дөрвөн даваатай тэргүүлж байна. Тэдний араас Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато, сэкивакэ Гоэйдо, М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын есөн бөх гурван даваа, нэг унаатай удаалж байна.

Энэ башёд 50 хувийн амжилтаа үзүүлбээс комосүби болох найдвартай байгаа Египетийн Оосүнаараши, 93 дахь башёдоо оролцож, түүхэнд гуравт бичигдэх амжилтыг үзүүлээд байгаа Кёкүтэнхо нар хоёр даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна.

Жюүрёо зиндааг Ичиножёо А.Ичинноров, Гүржийн Точиношин нар дөрвөн даваатай тэргүүлж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж