Сонгинохайрханы өрхийн эмч нар сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханы өрхийн эмч нар сургалтад хамрагдлаа

Сонгинохайрханы өрхийн эмч нар сургалтад хамрагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнхөө эдлэх эрхийг төдийлөн сайн мэддэггүй байна. Ийм учраас хууль, эрх зүйн талаар тодорхой мэдлэг, мэдээллийг сурталчилан таниулсан ажлыг хийх хэрэгтэй болоод байна. Энэ ажлыг Монгол улсын ЭМЯ, Хүний эрхийн үндэсний комисс, Италийн АИФО төрийн бус байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн Үндэсний баг, НХХЯ-ны харъяа Сэргээн засалтын Үндэсний төв, дүүргүүдийн хөтөлбөрийн хороо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудтай хамтран хийж байгаа.

Өнөөдрөөс Сонгинохайрхан дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хорооноос дүүргийнхээ өрхийн эмч нарын дунд хоёр хоногийн сэргээх сургалтыг хийж эхэллээ. Уг сургалтад оролцож байгаа 20 өрхийн эмчид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог, тэднийг сэргээн засахад эмнэлэгийн сэргээн засалтын арга, аргачлал, ач холбогдлын талаар тайлбарлан таниулж байна.

Сонгинохайрхан дүүрэг нь  250 мянган хүн амтай, 25 өрхийн эмнэлэгтэй. Дүүргийн нийт хүн амын гурваас дөрвөн хувь буюу 7200-гаад нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгаа тооцоо бий. Дүүргийн “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хорооноос хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг  өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах, бэрхшээлээсээ салах талаарх сургалт, сурталчилгааг тогтмол дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэл болон салбар гурван амбулаторид долоо хоног бүр хийдэг уламжлалтай болжээ. Үүнээс гадна тэдэнд чийрэгжүүлэлтийн кабинатаар үйлчлэх, чийрэгжүүлэх, бие организмыг нь аль болохоор эрүүл байлгах зэрэг үйл ажиллагааг явуулдаг ажээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд нь түшиглэн сэргээх засалтыг хийх, оношлох, эмчлэх, хамт олныхоо дунд ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хууль эрх зүйн хүрээнд тэдний талаар сүүлийн үед гарч байгаа хууль дүрэм, журам, НҮБ-ын Хүний эрхийн конвенцид тусгаж байгаа зүйлийг өргөнөөр сурталчлан ойлгуулах зэрэг нилээд ажлыг зохион байгуулжээ.

“Тэгш дүүрэн” хөтөлбөрийн сэргээх сургалт анх тус дүүрэгт 1999 онд болж, бүх өрхийн эмч нар хамрагджээ. Дараа нь 2005 онд 120 эмчийг хамруулсан сэргээх сургалтыг хийсэн байна. Мөн хорооны нийгмийн 24 ажилтныг сургалтад хамруулсан аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг илрүүлэх, судалгаа хийх, нийгмийн халамж, тусламжийг үзүүлэх дээр нилээд дорвитой, мэдэгдэхүйц ажлыг зохион байгуулж байгаа юм байна.

П.НАРАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж