Засгийн газрын хуралдаан яг одоо болж байна. Уг хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудал тодорхойгүй боловч цаг үеийн асуудлууд ээлжит бусаар хуралдахад хүргэсэн байх талтай аж.
Сануулахад, Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн бямба гаригт товлогддог. УИХ-ын чуулган завсарласан хугацаанд буюу намрын чуулганы завсарлагааны дараа баасан гариг бүрт хуралдаж байсан ч хаврын чуулган завсарласны дараа ямар нэг шийдвэр гараагүй, бямба гариг бүрт хуралдаж шийдвэрээ гаргаж байсан билээ.
Г.НАР