Төр уучлал гуйх ёстой гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Төр уучлал гуйх ёстой гэж үзжээ

Төр уучлал гуйх ёстой гэж үзжээ

УИХ дахь Ардчилсан намын нэр бүхий гишүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан Ардчилсан хүчний холбооны гишүүд, дэмжигчид 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалд Монголын төр ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэж үзэж буй юм байна. Ингэхдээ энэ хэрэг явдлын улмаас амиа алдсан таван иргэний гэр бүл, уг хэрэгт хилсээр татагдан, эрүү шүүлтэд тулгуулсан иргэдээсээ Монгол төр эхний ээлжинд уучлал гуйж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа аж. Ийм алхмыг Монголын төр хийхгүй бол ардчиллын үнэт зүйлсээс ухарсан явдал болно гэж тодотгож байна. Тиймээс тус холбооны гишүүд, дэмжигчид энэхүү байр сууриа маргааш хэвлэлийн бага хурлаар дамжуулан 11.00 цагт “Монгол ньюс”-ын мэдээллийн танхимд хийхээр болжээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн З.Энхболд, мөн тус холбооны салбар хороодын дарга нар, гишүүд, дэмжигчид оролцох юм байна.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж