Үндэсний статистикийн хорооноос долдугаар сарын 9-ний байдлаарх хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргасан байна.
Судалгаагаар:
Махны дундаж үнэ:
2014 оны долдугаар сарын 9-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 6.3 хувь, үхрийн ястай махны үнэ 10.0 хувь, үхрийн цул мах 6.4 хувь, адууны махны үнэ 1.9 хувиар буурч, ямааны махны үнэ 1.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.9 хувь, үхрийн ястай махны үнэ 7.9 хувь, үхрийн цул махны үнэ 4.5 хувь, адууны махны үнэ 1.9 хувиар буурч, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.
Гурилын үнэ:
2014 оны долоодугаар сарын 9-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.5 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.5 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 9.9 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 2.3 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 3.6 хувьиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байжээ.
О.САРНАЙ