Фото: ИТАР-ТАСС/Михаил Жапаридзе
Москвагийн метронд гарсан ослын улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн мэдээгээр 20 болов. Замаас гарсан вагонуудаас нийтдээ 19 хүний цогцсыг гаргаад байна. Хүнд гэмтсэн нэг эмэгтэй эмнэлэгт нас барсан байна. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд 1,5 сая рубль, хэлмэгдсэн хүн бүрт сая рублийн нөхөн олговор олгох гэнэ.
Шархдаж бэртэгсдийн тоо сүүлийн мэдээгээр 108 хүн болсон ба эмнэгийн тусламжийг нийт 149 хүн авсан байна.
осолд өртөгсдийг Москвагийн 14 эмнэлэгт хүргэж байна. Шархагсдыг эхлээд шууд сэхээн амьдруулах тасагт хүргэн үзээд палатуудад хуваарилж байгаа гэнэ. Мөрдөн байцаах газар ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхлэв. Болсон хэрэг явдлын талаар Путинд мэдээлэл хүргэжээ. Путин амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд гашуудал илэрхийлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР