Сүүлийн үед ачаа тээвэр, шуудан харилцааны салбарт дроныг ашиглах нь нэмэгдэж буй билээ. Тэгвэл манай хойд хөрш ОХУ-д ч бас дроныг үйлчилгээний салбарт ашиглаж эхэлжээ. “Dodo Pizza” компани хэрэглэгчдийн захиалсан пиццаг дроноор хүргэж эхэлсэн ба тун амжилттай байгаа гэнэ.
Дроноор пицца зөөж буй хотын иргэд ихээхэн сонирхож, гар утсаараа бичлэг хийн цахим сүлжээнүүдэд байршуулж эхэлсэн байна. Мөн шинэ хүргэлтийн үйлчилгээг сонирхсон хэрэглэгчдийн захиалга ч огцом нэмэгдээд байгаа тухай мэдээлжээ.
Одоогоор зөвхөн нэг хотод л туршилтаар дроноор хүргэлт хийж байгаа ба цаашид 18 хотод энэхүү шинэ хүргэлтийн үйлчилгээгээ нэвтрүүлэх юм байна.
Т.БИЛГҮҮН