Итали улсад айлчлаад ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Итали улсад айлчлаад ирлээ

Монгол Улсын гадаад хэргийн сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Итали Улсад 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд албан айлчлал хийгээд ирсэн байна. Айлчлалын хүрээнд БНИУ-ын гадаад хэргийн сайд Ф.Фараттинитай уулзаж эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хоёр орны харилцааг өргөжүүлэх хөгжүүлэх талаар хэлэлцээр хийсэн байна. Мөн БНИУ-ын ерөнхийлөгчөөс Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн мэнд хүргээд Итали улсад айлчлах албан ёсны урилга гардуулжээ. Харин 2010 онд багтаж Италийн төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчилхаар болсон бол. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хувийн хэвшлийн компаниудыг Итали улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамруулах боломж байгаа эсэх, эдийн засгийн хамтын ажиллагааг уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж санал солилцоод иржээ. Итали, Монгол хоёр улс өмнө нь, хөдөөгийн ядуурлыг бууруулах талд хамтран ажиллаж 70 өрх уг төсөлд хамрагдаж байсан бол. Энэ ажиллагааг өргөжүүлж бэлчээрийн мал аж ахуйн талд хамтран ажиллахаар тохиролцсон аж. Итали улсад Монгол улсаас сонгодог урлагийн чиглэлээр оюутан суралцдаг бол уг айлчлалын хүрээнд мэргэжил дээшлүүлэх зорилгоор оюутан суралцуулах талаар ярилцсан аж. Энэ айлчлал нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байх үед, мөн 17 жилийн дараа Монгол Улсаас Итали улсад төрийн өндөр албан айлчлал хийж байгаа юм байна.

Б.СҮХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж