Сая жуулчинг 2012 онд хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Сая жуулчинг 2012 онд хүлээн авна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцлээ. Үндсэн чиглэлийг хүнрүүгээ түлхүү анхаарч байгаагаараа онцлогтой талаар танилцуулгад дурдлаа.  Үндсэн чиглэлийг хэлэлцэхтэй холбогдуулан гишүүд асуулт асууснаас Н.Ганбямба гишүүн “Үндсэн чиглэл маань эдийн засгийн бодлого бөгөөд эдийн засгийн бодлогыг хүний хөгжилтэй уялдуулж байгаагаараа давуу талтай байна. Гэсэн хэдий ч хүнсний ямар бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх вэ, мөн өндөр технологийг салбарын үйл ажиллагаанд хэрхэн тусгах боломжтой вэ,  сая жуулчин хүлээж авах боломж хэзээ бүрдэх гэдэгт хариулт нь тодорхой харагдахгүй байна” гэв.

Энэ асуултанд нь сайд Л.Гансүх хариулахдаа, “ Нэг сая жуулчинг 2012 онд авах зорилт тавиад явж байгаа. Энэ жилдээ багтаан хил орчмын аялал жуулчлалын бүс байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Нэг нь баригдаж дууссан бөгөөд Замын үүд, Өмнөговь, Ховд аймагт одоо хийгдэж байгаа.  Бид Аялал жуулчлалын хөтөлбөрөө боловсруулан Засгийн газарт оруулж ирсэн байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зуны хугацаанд онгоцууд ачааллаа дийлдэггүй байгаа нь бэрхшээл болоод байгаа” гэв

Б.ЭНХМАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж