Францын шигшээ олон улсын тэмцээнд оролцохгүй байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Францын шигшээ олон улсын тэмцээнд оролцохгүй байж болзошгүй

Францын шигшээ олон улсын тэмцээнд оролцохгүй байж болзошгүй

Дасгалжуулагчтайгаа харааж хэрэлдсэнээр шигшээгээс хөөгдсөн довтлогч Николя Анелка, фитнессийн дасгалжуулагчтайгаа ам зөрсөн багийн ахлагч Патрис Эвра, Реймон Доменектэй таарамжгүй харьцаатай байсан ахмад тоглогчдийн эсргүүцэл гээд олон сөрөг мэдээлэл цацагдсаны дараа Өмнөд Африкаас гутамшигтай ялагдаж, нутаг буцсан Францын хөлбөмбөгийн шигшээ багт дахиад л асуудал тулгарлаа. Энэ нь юу вэ гэвэл Францын багийг олон улсын ямар нэгэн тэмцээнд оролцох эрхийг нь ФИФА-гаас хасч болзошгүй байдал тулгараад байгаа юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч ноён Зепп Блаттер өчигдөр хэлэхдээ хэрвээ францын хөлбөмбөгт улс төрийн оролцоо, дарамт шахал ирвэл бид тус улсыг хасах болно гэсэн утгатай мэдэгдлийг хийсэн юм. Учир нь Францын ерөнхийлөгч Николя Саркози хөлбөмбөгийн багийнхаа хожигдол, олон улсад тархсан сөрөг мэдээлэлд ихэд дургүйцэн “Франц улсын нэр хүндийг унагасан” гэм буруутныг олж илрүүлэх ажлыг эхлүүлснээр францын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх тэргүүн ажлаасаа огцорч дээр нь шигшээ багийн хэд хэдэн тоглогчийг спортын сайд нь дуудаж уулзан мэдүүлэг авчээ. Иймд спорт улс төрөөс саланги байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг ФИФА-гийн бодлогыг зөрчиж байна гэж Зепп Блаттер үзсэн байна. ФИФА-гийн дүрэмд ч гишүүн орны хөлбөмбөгийн холбоо нь биеэ дааж шийдвэр гаргаж чадахгүй болсон тохиолдолд олон улсын хөлбөмбөгөөс хасдаг заалт байдаг ажээ. Ингэснээр дэлхийн аварга Франц дэлхийн аварга, европын аварга, бүр нөхөрсөг тоглолт ч хийж чадахгүй байдалд тун ойрхон ирээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж