Месут Озилийн үнэ өгцөм өслөө

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Месут Озилийн үнэ өгцөм өслөө

Месут Озилийн үнэ өгцөм өслөө

Германы “Вердер Бремен” клубт хүчин зүтгэдэг довтлох чиглэлийн хагас хамгаалагч Озилийн араас дэлхийн топ клубууд болох “Барселона”, “Интер Милан”, “Манчестер Сити” клубууд явж эхэллээ.

Германы шигшээ багийг шөвгийн наймд шалгаруулахад гол үүрэг гүйцэтгэж, довтолгооны бүх эхлэлийг тавьсан Озилийг энэ зуны солилцоо наймааны цонхоор Германы багаас нь салгаж авах хүсэл дээрх багуудад гэнэт төрсөн байна.

Одоо дөнгөж 21 настай хэт залуу гэгдэж байсан Озил талбай дээр үзүүлж байгаа тоглолтоороо бүх менежерүүдийн анхаарлыг татаж чадсан юм.

Түүнийг худалдаж авах үнэ 15 сая еврогоос эхлэх бололтой. Илүүтэй сонирхож байгаа нь “Интер”, “Барса” клубууд гэж СпортИталиа мэдээлсэн байна. Гэвч “Манчестер Сити” зүгээр хараад суухгүй бололтой.

Озилийн Бундеслигийн топ баг “Вердер Бремен”-тэй хийсэн гэрээ дуусахад дахин нэг жилийн хугацаа үлдээд байгаа аж.

Гэвч одоо тэрбээр хувийн клубын талаар гэхээсээ илүүтэйгээр шөвгийн наймд учраа таарсан Аргентины шигшээ багт анхаарлаа хандуулж байна. Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Английн шигшээ багийг хасагдах шатны эхний тоглолтдоо 4:1 харьцаатай бут ниргэж, ийнхүү алдарт Диего Марадонагийн удирдсан багийн эсрэг тоглохоор болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж