Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын Нагоя башёгийн гурав дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Харүмафи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нар учраа бөхөө давснаар гурван даваатай башёг тэргүүлж байна.
Мөн энэ өдөр озэки Котошёогикү, Тэрүнофүжи, Миёогирюү, Такаясү, Чиёомарү нарын бөхчүүд гурав дахь даваагаа авснаар аваргуудтай хамт тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр комосүби Аминишикид унасан озэки Кисэносато өнөөдөр Оосүнааршиг давлаа.
Маргааш Хакүхо М.Даваажаргал Икиойтой, Харүмафи Ёшиказэтэй, Какүрюү М.Ананд нэг ч даваа аваагүй яваа Шёохозантай тус тус барилдана. Мөн хоёр даваа, нэг унаатай яваа Озэки Кисэносато нэг ч даваа аваагүй Икиойтой оноолт таарсан байна.
Бичлэгийг http://vimeo.com-с үзнэ үү.
Ч.БОЛ